loader

“Киндервелт Монголиа” ХХК-ийн захиалгат агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

2023.11.20
“Киндервелт Монголиа” ХХК-ийн захиалгат агуулахын барилгыг ашиглалтад орууллаа | Zag engineering

     

     ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН МЭДЭЭЛЭЛ:

      Төслийн нэр:                                         КИНДЕРВЕЛТ МОНГОЛИА ХХК-ийн АГУУЛАХЫН БАРИЛГА

      Захиалагч:                                              “КИНДЕРВЕЛТ МОНГОЛИА ХХК

      Зураг төслийн зохиогч:                      АРМОНДЕ ХХК

      Барилга угсралтын гүйцэтэтгэгч:    “ЗАГ ИНЖЕНЕРИНГ” ХХК

      Гэрээт хугацаа:                                        2023.04.01-2023.09.01

  

      ТӨСЛИЙН ТАНИЛЦУУГА

   “Киндервелт Монголиа ХХК –ийн агуулахын барилга нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрлах, хувийн хөрөнгө оруулалттай обьект юм. Энэхүү байгууламж нь тэнхлэгээрээ 33.0 х18.0 м хэмжээтэй, нэг давхар, зоорьгүй, агуулах болон оффисын хэсгээс бүрдэнэ. Уг барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр “ЗАГ Инженеринг” ХХК шалгарч, 2023 оны 4 дүгээр сарын 1- ээс эхлэн 2023 оны 09 дгээр сарын 01-д барилга угсралтын ажлыг дуусгав. Энэ обьектийн барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авах улсын комисс 2023 оны 10 дугаар сарын 19-нд 19 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж уг барилгыг хүлээн авлаа.

 

 

 

 

      Манай компанийн 2023 оны төлөвлөгөөт ажлын нэг хэсэг ийнхүү дуусч байна.

      Хамт олондоо цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье

 

 

 

 

Ангилал