loader

ЭМЯ-ны харъяа “Хүүхдийн Төв Сувилал”-д Bistos брэндийн Шарлагын аппарат бусад хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө

2023.10.08
ЭМЯ-ны харъяа “Хүүхдийн Төв Сувилал”-д  Bistos брэндийн Шарлагын аппарат бусад хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө | Zag engineering
ЗАГ ИНЖЕНЕРИНГ ХХК хамт олон маань 9 жилийн ойгоо тохиолдуулан нийт ажилчдын санаачилгаар нярайн шарлалт эмчилгээнд шаардлагатай Bistos брэндийн Шарлагын аппарат бусад хэрэгцээт тоног төхөөрөмжүүдийг Монголынхоо ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд зориулан ЭМЯ-ны харъяа “Хүүхдийн Төв Сувилал”-д хандивлалаа. 2021 оны байдлаар дөнгөж төрсөн нярайн өвчлөлөөр нярайн эмгэг 28 хувийг эзэлсэн байна. Нярайн эмгэг бий болох голлох шалтгаанд тархины хүчилтөрөгчийн дутмагшил, нярайн шарлалт их байдаг байна. Энэ нь нярайн 30-40%, тэр дундаа дутуу төрсөн хүүхдүүдийн 80%-д нь тохиолддог аж.
Нярайн шарлалтыг бууруулах гол эмчилгээ нь дэлхий нийтэд Фото аппаратад оруулах байдаг байна.
ЭМЯ-ны харъяа “Хүүхдийн Төв Сувилал” нь 3 хүртэлх насны суурь өвчтэй хүүхдүүд болон дутуу, бага жинтэй нярайг торниулах, сувилан асрах, сэргээн засах, эмчлэн сувилах тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тус сувилалд дутагдалтай байсан нярайн шарлагын BISTOS BT-400 маркын 2 ш аппарат, дагалдах хэрэгслийн хамт 2023.04.07-ны өдөр хүлээлгэн өглөө.

Ангилал