loader

ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙГААС ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ЗАМ ХҮРТЭЛХ 12.5 КМ АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025.07.01
ОЮУ ТОЛГОЙН УУРХАЙГААС ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ЗАМ ХҮРТЭЛХ 12.5 КМ АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО | Zag engineering

• Уг төслийг Оюу Толгой ХХК-ийн захиалгаар Заг Инженеринг ХХК, ЭСТО ХХК, Уужим Од ХХК түншлэл хийж гүйцэтгэсэн 2024 оны 06-р сард эхэлсэн уг төсөл нь 2025 оны 06 сард 100% амжилттай хүлээлгэн өгсөн билээ.

• Энэхүү авто зам нь ашиглалтад орж Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон нь орон нутгийн иргэдийн иргэд аюулгүй, тав тухай зорчих боломж бүрдсэн мөн Оюу Толгой ХХК болон бусад аж ахуй нэгжүүдийн хувь эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ихээхэн ач холбогдолтой чухал дэд бүтцийн төсөл юм. 

• Авто замын төсөл нь Оюу Толгойгоос Таван толгойн нүүрс тээврийн зам хүртэл 12.5 км урттай 20 см цементээр бэхжүүлсэн суурь, 5см суурь асфальт, 3см зузаантай өнгө асфальт бүхий хүнд даацын хатуу хучилттай бөгөөд төслийн 680 гаруй мэргэжил ур чадвар баг хамт олон маань 455,613 хүн цагийн бүтээмжтэйгээр, 150 гаруй тоног төхөөрөмж, 770,346 км, 388,930 мото цаг зарцуулсан байна.

ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭН ТЕХНОЛОГИ, ЧАНАР, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАН ӨНДӨР УР ЧАДВАР ГАРГАН АЖИЛЛАСАН НИЙТ ХАМТ ОЛОН БОЛОН ХАМТРАН АЖИЛЛАСАН БАГ ХАМТ ОЛОН ТА БҮХЭНДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

ЗАГ ИНЖЕНЕРИНГ ХХК – ХӨГЖИЛД ХҮЧ НЭМНЭ

2025.07.01

 

Ангилал